Цөөн үгээр

- Мэдээлэл - Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 30-н жилийн ой, төрийн албан хаагчдын баярыг хамтран зохион байгууллаа. - Жавхлантын ирээдүйн эзэддээ баяр хүргэе.

ИТХ-ЫН ДАРГА СОНГОГДЛОО

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 260
2020 оны 10 дугаар сарын 30-ний өдөр ИТХ-ын анхдугаар хуралдаан хуралдаж, хуралдааныг шинээр сонгогдсон төлөөлөгчдөөс хамгийн өндөр настай төлөөлөгч Н.Ганхуяг удирдан явууллаа. 2020 оны Орон нутгийн сонгуулийн сумын хэсгийн хороодын нэгдсэн дүнг Сонгуулийн хорооны дарга Г.Бямбадалай танилцуулж хуралдаанд даргалагч шинээр сонгогдсон төлөөлөгчдөд энгэрийн тэмдэг, үнэмлэхийг гардуулан өглөө. Мөн Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа.
- Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхийг зөвшөөрөх тухай
- ИТХ-ын даргыг сонгох
- ИТХ-ын тэргүүлэгчдийг сонгох тухай
- Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх
Анхдугаар хуралдааны ирц 100%-тай явагдаж нийт төлөөлөгчдийн 100% саналаар 2020-2024 оны сумын ИТХ-ын даргаар Э.Мөнхцэцэг сонгогдож хуралд оролцсон төлөөлөгчдийн саналаар Сумын Засаг даргад Ц.Дарханбаатарыг нэр дэвшүүлж аймгийн Засаг даргад өргөн барихаар боллоо. Мөн ИТХ-ын тэргүүлэгчдийг 5 хүний бүрэлдэхүүнтэй байхаар баталж тэргүүлэгчдийг ил санал хураалтаар сонголоо.

Сүүлд нэмэгдсэн мэдээ