Цөөн үгээр

- Мэдээлэл - Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 30-н жилийн ой, төрийн албан хаагчдын баярыг хамтран зохион байгууллаа. - Жавхлантын ирээдүйн эзэддээ баяр хүргэе.

Малчид, малтай иргэдийн анхааралд

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 323

  МАЛЧИД, МАЛТАЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД!!!

Мал эмнэлгийн үйлчилгээ улсын хэмжээнд цахим мэдээллийн санд бүртгэгддэг болсонтой холбогдуулан мал угаалгын ажилд хамрагдаагүй малчин, мал бүхий иргэнд мал эмнэлгийн гэрчилгээ, малын эрүүл мэндийн тодорхойлолт олгохгүй болохыг мэдэгдэж байна. Мал сүргийг жил бүр тогтмол угаалганд хамруулснаар мал давжаарах эрсдэлээс бүрэн сэргийлж, арьс шир, ноос, ноолуур, махны гарц чанар дээшилдэг нь судалгаагаар тогтоогдож баталгаажсан. Мал сүргийг угаалганд хамруулснаар арьсны гэмтэл үгүй болж чанар нь 1-3 зэрэглэл, шимэгчгүй болсноор малын тарга тэвээрэг нэмэгдэж, махны гарц 20-30%-иар нэмэгдэнэ. Мөн халдварт болон гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Иймд малчид, мал бүхий иргэд, ААН та бүхэн "Мал сүргээ шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх" арга хэмжээний нэг хэсэг болох мал угаалгын арга хэмжээнд идэвхтэй хамрагдаж, ХАМТРАН АЖИЛЛАХЫГ ХҮСЬЕ. МАЛ ЭМНЭЛГИЙН ТАСАГ, МАЛ ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГЖҮҮД

Сүүлд нэмэгдсэн мэдээ