Цөөн үгээр

- Мэдээлэл - Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 30-н жилийн ой, төрийн албан хаагчдын баярыг хамтран зохион байгууллаа. - Жавхлантын ирээдүйн эзэддээ баяр хүргэе.

Хариуцлагатай жижүүр хийж байна

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 787

Сэлэнгэ аймгийн онцгой комиссын даргын 2020 оны 03 дугаар сарын 27-ний өдрийн 36 албан тоотод заасан үүрэг чиглэлийн дагуу сумын онцгой комиссоос хариуцлагатай эргүүл жижүүрийн хуваарьт өөрчлөлт оруулан хэрэгжүүлж эхлээд байна. Эргүүл жижүүр хийж буй албан хаагчид 24 н цагийн турш 3-5 удаа Худалдаа үйлчилгээ нийтийн эзэмшлийн газар, зам, тоглоомын талбайд эргүүл хийж бөөгнөрөл үүсч буй иргэдийг тарааж, үйлчилгээний газруудад масктай үйлчлүүлэх, бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй, гадаа тоглоомын талбайд тоглуулахгүй заавар, зөвлөмж сануулгыг өгөн ажиллалаа. Өнөөдрийн эргүүл жижүүрээр ажиллахад худалдаа үйлчилгээний газар , ногоон байгууламжинд олноороо мөрийтэй тоглох, тоглоомын талбайд хүүхдүүдээ тоглуулах, үйлчилгээний болон төрийн байгууллагуудаар хүүхдүүдээ дагуулж явах, маскгүй үйлчлүүлж байгаа зэрэг зөрчлүүд гарсан тул иргэн та гамшгаас хамгаалах тухай хуульд заасны дагуу иргэний үүргээ биелүүлж хамтран ажиллахыг уриалж бна. СУМЫН ОНЦГОЙ КОМИСС..

Сүүлд нэмэгдсэн мэдээ