Цөөн үгээр

- Мэдээлэл - Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 30-н жилийн ой, төрийн албан хаагчдын баярыг хамтран зохион байгууллаа. - Жавхлантын ирээдүйн эзэддээ баяр хүргэе.

Бүсийн тэмцээн

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 451

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Ерөө бүсийн төрийн захиргааны албан хаагчдын спорт урлагын тэмцээнд ЗДТГ-ын хамт олон амжилттай оролцон ''Тэргүүн байрт'' шалгарч өргөмжлөл шилжин явах цомоор шагнууллаа. Тэмцээнд 7 төрлөөр оролцсноос хийн буудлагын эмэгтэй төрөлд ЗДТГ-ын дарга Г.Бямбадалай алт, эрэгтэй төрөлд орлогч дарга Ж. Хүрэлбаатар мөнгө, олс таталтын тэмцээнд БЗД Ц.Дарханбаатар даргатай баг тэргүүн байр , дартсын төрөлд ХМОН ажилтан А.Чулуунцэцэг тэргүүн байр, гар бөмбөг Н. Болдбаяр ахлагчтай баг дэд байр, караоке төрөлд Б.Сэлэнгэмөрөн ахлагчтай баг тэргүүн байрт тус тус шалгарлаа. Амжилт гарган оролцсон бүх албан хаагч нартаа баяр хүргэн ажлын амжилт хүсье.

Сүүлд нэмэгдсэн мэдээ