Цөөн үгээр

- Мэдээлэл - Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 30-н жилийн ой, төрийн албан хаагчдын баярыг хамтран зохион байгууллаа. - Жавхлантын ирээдүйн эзэддээ баяр хүргэе.

Нийтийн хог цэвэрлэгээ

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 495

Иргэдийн амьдрах ая тухтай орчинг бүрдүүлэх, сумын өнгө үзэмжийг сайжруулах, амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор сумын Засаг даргын 2019 оны "ЦЭВЭР ОРЧИН -ЭРҮҮЛ АМЬДРАЛ" бүх нийтийн хог цэвэрлэгээг зохион байгуулах тухай А/39 тоот захирамжийн дагуу бүх нийтийн хог цэвэрлэгээний ажлыг 2019 оны 04-р сарын 24-ны өдөр зохион байгуулж 1-р багаас 51 иргэн, 2-р багийн 76 иргэн нийт 126 иргэн, ЕББДС-ийн 6-аас 11-р ангийн нийт 105 сурагчид сумын төвийн нийтийн эзэмшлийн гудамж, талбайн ахуйн хог хаягдлыг цэвэрлэж, иргэдийн цэвэрлэсэн 21.5 тн хогийг 5 ачааны портер машинаар тээвэрлэж, төвлөрсөн хогийн цэгт буулгасан.Дээрх ажлыг 429400 төгрөгийн зардлаар хийж гүйцэтгэв.Мөн төвлөрсөн хогийн цэгийн гялгар уут, сав баглаа боодлыг түүж цэвэрлэсэн.Иргэдийн цэвэрлэсэн хог хаягдлыг өөрийн хувийн машинаар ачиж тээвэрлэсэн 1-р багийн иргэн Л.Ундрах, 2-р багийн иргэн Т.Мөнхтүвшин, Д.Мөнх-очир, Э.Мөнхамгалан нарт талархал илэрхийлье.
Сумын ЗДТГ

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ