Цөөн үгээр

- Мэдээлэл - Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 30-н жилийн ой, төрийн албан хаагчдын баярыг хамтран зохион байгууллаа. - Жавхлантын ирээдүйн эзэддээ баяр хүргэе.

Худаг ухаалаг системд орлоо

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 1225

Сумын төвийн иргэдийн анхааралд:
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сумын төвийн ундны усны 2 худаг ухаалаг системд өнөөдрөөс эхлэн шилжиж байна.
1. Нэгдүгээр багийн худаг дээр ТГ-ын нягтлан А.Оюунтөгс /99143273/, Хоёрдугаар багийн худаг дээр ТГ-ын нягтлан Б.Сарантуяа /99088461/ нар 18 цаг хүртэл усны карт худалдан ажиллаж байна. Ус авах зааврыг мөн танилцуулж ажиллана.
2. Өрх бүр 1 карт худалдан авах эрхтэй. Карт бүрийг 3000 төгрөгөөр цэнэглэсэн байгаа. ИТХ-ын тогтоолоор 1л ус 2 төгрөгийн үнэтэй буюу 3000 төгрөгөөр 1500л ус авна. УСАА АВСНЫ ДАРАА КАРТАА ДАХИН УНШУУЛНА. Энэ үйлдлийг хийгээгүй тохиолдолд 1 минутын дотор арын хүн таны картаар ус авах магадлалтай.
3. Картаа цэнэглэхдээ худгийн цонхон дээр байгаа дансруу гүйлгээний утга дээр нь картны дугаараа бичиж шилжүүлнэ.
4. Өнөөдрөөс эхлэн худгууд 24 цаг ажиллана. Худгууд дээр камер, гэрэл байрлуулж хянаж байгаа ба мөн иргэд өөрсдийн эзэмшлийн худагтаа ариг гамтай хандаж зөрчил илэрч, ойр орчимд асуудал байвал багийн дарга нар болон сумын орлогч даргад нэн даруй мэдэгдэж байна уу.
5. Удахгүй худгууд дээр орон нутгийн төсвөөр ус зөөлрүүлэгч тавигдана.
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Сүүлд нэмэгдсэн мэдээ