Цөөн үгээр

- Мэдээлэл - Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 30-н жилийн ой, төрийн албан хаагчдын баярыг хамтран зохион байгууллаа. - Жавхлантын ирээдүйн эзэддээ баяр хүргэе.

Бүх нийтийн хог цэвэрлэгээ

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 698

"Хоггүй Сэлэнгэ" аян, "Хоггүй Жавхлант" аяны хүрээнд сумын Засаг даргын 2020 оны А/74 тоот захирамжаар сумын төвд бүх нийтийн хог цэвэрлэгээг 2020 оны 04-р сарын 24-ны өдөр зохион байгуулж 188 өрхөөс нийт 171 иргэд оролцож ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн гудамжны нийт 24 га талбай, сумын төв доторх сайжруулсан зам дагуух газрын хог хаягдлыг цэвэрлэж нийт 26 тн хогийг төвлөрсөн хогийн цэгт буулгасан. Хог цэвэрлэгээний ажилд нийт 429000 төгрөгийн зардал гарсан байна. Нийт хог цэвэрлэгээнд ажилласан иргэдэд эрүүл ахуй халдвар хамгаалалын талаар зааварчилгаа өгч, амны хаалт, ажлын бээлийгээр хангаж ажилласан.

"Хоггүй Жавхлант" аянд нэгдэж орчныхоо хог цэвэрлэгээнд идэвхтэй сайн оролцсон нийт иргэддээ, мөн хувийн авто машинаар хог тээвэрлэсэн 1-р багийн иргэн Х.Бат-эрдэнэ, Б.Хайнзансамбуу, 2-р багийн иргэн Э.Отгонбаяр нартай талархал дэвшүүлье.

СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ