Цөөн үгээр

- Мэдээлэл - Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 30-н жилийн ой, төрийн албан хаагчдын баярыг хамтран зохион байгууллаа. - Жавхлантын ирээдүйн эзэддээ баяр хүргэе.

Жавхлант сумын Онцгой комисс

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 725

Сумын Онцгой комисс 2020.12.07-ны өдрийн 10 цагт хуралдаж, Улс, аймгийн Онцгой комиссоос ирүүлсэн үүрэг, чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор дараах арга хэмжээг зохион байгуулан хийж хэрэгжүүллээ. Үүнд:

1. Улаанбаатар хотод хөл хорионд орсон иргэдийг гаргах шийдвэр гарсантай холбогдуулан сумын Шуурхай штабаас гаргасан судалгаанд үндэслэн хувийн унаатай болон унаагүй байгаа иргэдийг шат дараатай ирүүлэх талаар арга хэмжээ зохион байгууллаа. Хувийн унаатай очсон иргэд нь бусад иргэдтэй хамтран ирэх, унаагүй үлдсэн иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр ирүүлэх талаар штабын гишүүн бүрт 5-6 иргэнийг хариуцуулан ажиллуулж өнгөрсөн шөнө Улаанбаатар хотоос 1 иргэн, Мандал сумаас 1иргэнийг 3 н замын уулзвараас тосон авч гэрийн ажиглалтанд шилжүүллээ.

/Жич: РСR шинжилгээ өгсөн зөвхөн Жавхлант сумын харъяат иргэд байна/

2. Сумаас бусад суурин газар руу явах иргэдийн хувьд Улс, аймгийн Онцгой комиссоос шийдвэр ирсэн тохиолдолд нийтэд мэдээллэн гаргах зөвшөөрлийн бичгийг олгох юм. Мөн өнөөдөр Улаанбаатар хотоос ирэх иргэдтэйгээ холбогдон шинжилгээний хариу гарсан иргэдээ тосон авах ажил үргэлжлэх болно.

3. Жавхлантаас Улаанбаатар хотруу явах иргэдээ өнөөдөр ЭМТ дээр түргэвчилсэн оношлуураар шинжилгээ ав эхэлж байна.

Жавхлант сумын Онцгой комисс

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ