Цөөн үгээр

- Мэдээлэл - Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 30-н жилийн ой, төрийн албан хаагчдын баярыг хамтран зохион байгууллаа. - Жавхлантын ирээдүйн эзэддээ баяр хүргэе.

Танилцуулга

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 1509

                                                 Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын танилцуулга

           Сэлэнгэ аймгийн Жавхлант сум нь БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1976 оны 249 тоот тогтоолоор Атар газар эзэмших 2-р аяны хүрээнд Сэлэнгэ аймгийн Ерөөгийн САА-н үр тарианы 2 дугаар тасгийг түшиглэн байгуулагдсан. Хуучнаар Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошуу нутагт багтдаг.Бумбат, Моностой гэсэн  2 багийн  нийт  661 өрхийн  2100 гаруй оршин суугчидтай.Хүн амын тоогоор Сэлэнгэ аймгийн  17 сумаас 15-д ордог.Газар зүйн байршилаар Сэлэнгэ аймгийн газар нутгийн  төв хэсэгт оршдог.Улаанбаатар хотоос 278  км, Аймгийн төвөөс 75 км, Дархан-уул аймгаас 45 км зайд байрладаг. Сэлэнгэ аймгийн Шаамар,Алтанбулаг, Ерөө, Дархан-уул аймгийн Дархан, Орхон, Хонгор сумдтай хиллэдэг.

Тус сумаас төрөн гарсан алдартан гавьяатан, салбарын  аваргууд талаар: Монгол Улсын Гавьяат механикч Д.Түвдэн, Улсын тэргүүний  тариаланч хамт олон Б.Батболд захиралтай  ‘’Хурнид‘’ ХХК, Ганбат захиралтай ‘’Өгөөж андууд‘’ ХХК, Улсын уралдааны дэд байрын шагналт Г.Бямбасүрэн даргатай ‘’Соёлын төв‘’-ийн хамт олон , 2019 оны  ажил үйлсээрээ аймгийн ‘’Тэргүүний сум‘’-аар шалгарсан амжилттай.

Байгаль, газар зүйн онцлог: Далайн түвшнээс дээш 800-1200 м өргөгдсөн. Хэнтийн нурууний эхлэл  уулсын дунд уул ,  толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.

Цаг уурын нөхцөл.:Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.

§             1 дүгээр сарын дундаж  температур -25  °С

§             7 дугаар сарын дундаж  температур +20 °С

§             жилийн дундаж салхины хурд 4-6 м/с

§             жилийн хур тунадасны нийлбэр 300-400 мм

§             Орон нутгийн төсөв.

Сумын төсвийн татварын   орлого нь 88798.6 сая төгрөг, аймгийн санхүүгийн дэмжлэг 570579.6 сая төгрөг бөгөөд улсын төсвийн байгууллагын шилжүүлэг 1057973.8 сая төгрөг, сумын өөрийн үйл ажиллагааны орлого 890,0 сая төгрөгийн орлогоос бүрддэг. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 17748660.0 сая төгрөг байна. Нийт зардлын 61.7 хувь нь цалин,  7.7 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 30.6 хувийг нь бусад зардал эзэлж байна.

Тус суманд газар тариалангийн 16 аж ахуй нэгж,  худалдаа үйлчилгээний 8, мал эмнэлгийн 4, нийтийн тээврийн 1,  дугуй засвар болон бусад чиглэлийн 3 аж ахуй нэгж байдаг. Тус суманд Хурниад ХХК, Жавхлант буудай ХХК, Өгөөж Андууд, Бадрал трейд ХХК, Сонголон Хайрхан, Сэлэнгэ Моностой зэрэг ХХКомпаниуд сум орон нутгийн эдийн засагт тодорхой хувь нэмрээ оруулж байна.

Салбар                 Хэмжих нэгж    Сумын төвд       Хөдөөд                Нийт

Аж үйлдвэр                 Хүн                            -                 -                          -

Хөдөө аж ахуй            Хүн                     454                  515                   969

Үйлчилгээ                    Хүн                    68                     68

Нийт                             Хүн                   522                   515                 1037

Суманд ахуйн үйлчилгээний нэгдсэн төв , 5 жижиг дэлгүүр нийтийн хоолны 1 цэг, үсчин гоо сайхны 1, үйл ажиллагаа эрхлэж байна. Төрийн байгууллагад 125 хүн ажиллаж байна.

Хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдэл  ядуурал: Суманд бүртгэлтэй ажилгүй 14 иргэд байна. Нийт хүн амын 222 иргэн ажилгүй  байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 17,6% дээд, 5,8% тусгай дунд, 64%-г бүрэн дунд, 12,6%-г бүрэн бус дунд боловсролтой хүмүүс байна.

            Мал, сүргийн бүтэц: Сумын хэмжээнд  95410 толгой малтайгаас 412 тэмээ, 4988 адуу,10903 үхэр, 43231 хонь, 40869 ямаа байна. Баяд, Говь-Алтай үйлдрийн 28000мянган толгой болон, Алтайн улаан эрчимжүүлсэн хар үүлдрийн ямаа 9800 мянган толгой, Монбиллярд, Ангиус, Казакын цагаан толгойт 5000 мянган толгой цэвэр эрлийз байна. Үүнээс малчин өрх 412, мал бүхий өрх нь 101 байна.

            Газар тариалан: Сумын хэмжээнд нийт 16584 га эргэлтийн талбайтай бөгөөд 8200 га-д тариалалт хийсэн. Үүнээс 183 га буюу 2.5 хувьд нь төмс, хүнсний ногоо,7600 га буюу 80 хувьд нь улаанбуудай,1100 га-д тосны ургамал 21.4 хувьд, 170 га-д тэжээлийн ургамал 2 хувь тус тус тариалсан байна.Сумын хэмжээгээр жилд 8600 га талбайд үр тариа, 58 га талбайд төмс, 130 га талбайд хүнсний ногоо, 170 га талбайд тэжээлийн ургамал тариалж 6213 тонн үр тариа, 416 тонн төмс, 1344 тонн хүнсний ногоо хураан авсан байна.

Инженерийн дэд бүтэц: Сумын газар нутгийн баруун хэсгээр ОХУ-ыг УБ хоттой холбосон олон улсын чанартай А3 авто зам 45 км  дайран өнгөрдөг. Уг авто замаас сумын төв хүртэл 7 км хатуу хучилттай  замаар холбогдсон. Бумбат 1-р баг болон Моностой 2-р баг  хоорондоо   шороон замаар.

Цахилгаан хангамж:Сум нь Төвийн эрчим хүчний системд холбогдсон бөгөөд 2013 онд  сумын ОНХСангийн хөрөнгө оруулалтаар 20 сая төгрөгөөр 0.4 квт-ын шугамыг шинээр тавьсан. Сумын төвөөс шинэ хороолол болон  баруун хороолол руу нийт 960 м газар гудамжны гэрэлтүүлэг тавьж ашиглалтанд оруулсан.

Дулаан хангамж: Сумын төвд  Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын дунд сургууль, Соёлын төв, Цэцэрлэг, ЗДТГазрын харьяа нийт 6 уурын зуух ажиллаж байна.           Усан хангамж: Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн  гүний 5 худгаас усыг шууд насосоор татан түгээж байна.

            Холбоо мэдээлэл: Үүрэн  холбооны Мобиком,Скайтел,Юнител компаний сүлжээнд  холбогдсон НИК ХХК-ны шатахуун түгээх станцтай.

Банк санхүү: Тус  суманд ХААН  банк , Төрийн  банкны тооцооны төвүүд  ажилладаг

             Газар нутаг: Нийт газар нутгийн хэмжээ 118970 га.

Зориулалт                              Хэмжээ                       /га/        Нийт талбайд эзлэх хувь

Хөдөө аж ахуйн газар             95961.                                                  3 80.0

Ойн сан бүхий газар                18028                       0.15

Усан сан бүхий газар               749                           0.0062

Тусгай хэрэгцээний газар           2588                       0.022

Хот тосгон, суурингийн газар     584                         0.0049

Зам шугам сүлжээний газар      1059.7                     0.0089

            Өнөөгийн байдлаар 436 иргэн газраа өмчилж авсан нийт иргэдийн 24.5% болж байна. 17 аж ахуй нэгж 16120 га үр тарианы газар эзэмшиж байна.

Суманд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд:

  • Малын индексжүүлсэн даатгал төсөл
  • Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл
  • Сум хөгжүүлэх сангийн зээл
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөл
  • Малжуулах хөтөлбөр
  • Дэлхийн Зөн ОУБайгууллагаас ‘’Өрхийн хөгжил-90‘’ хөтөлбөр

                Сумын брэнд бүтээгдэхүүн: Тус сумын иргэд мал аж ахуй эрхлэх, хүнсний ногоо тариалах талаар уламжлагдаж ирсэн арга туршлагатай бөгөөд одоо сумын брэнд бүтээгдэхүүнээр лууван , сүү цагаан идээ  шалгарсан  байна.

Суманд байгаа хөшөө дурсгал: Тус суманд түүхийн холбогдолтой хөшөө дурсгал нилээд байдаг бөгөөд тэдгээрийг бүртгэлд авч хаягжуулах арга хэмжээ авсан.

  • Соронзон хад
  • Бичигт хад
  • Цагаантны хонхор

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ