Сумын төв болон ерөө голын ард урд, шарын, хүйтний голын бригадын төвд БИНХурлыг зохион байгуулж 2020 онд сумын ОНХСангаар хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн саналыг авч эрэмбэлж санал хураалтын ажлыг зохион байгууллаа. Сумын Засаг дарга Ж. Отгондалай 2018-2019 онд улс аймаг сумын хѳрѳнгѳ оруулалтаар хийж хэрэгжүүлсэн тохижилт бүтээн байгуулалтын ажлын үр дүн, явцын мэдээллийг иргэдэд ѳгч, хувийн хэвшил, ОНХС-ийн хѳрѳнгѳѳр хийгдсэн болон санхүүжилт нь хүлээгдэж байгаа ажлуудын шалтгааныг тайлбарлаж мэдээллэсэн болно. Мөн цагдаагийн байгууллагаас алга болсон хүүхдийн эрэл хайгуулын талаар санал бодол солилцон мэдээлэл ѳглѳѳ. Энэ удаагийн хуралд 246 иргэн хамрагдсан байна.
Tweet