Цөөн үгээр

- Мэдээлэл - Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 30-н жилийн ой, төрийн албан хаагчдын баярыг хамтран зохион байгууллаа. - Жавхлантын ирээдүйн эзэддээ баяр хүргэе.

Сэлэнгэ аймгийн Засаг дарга бѳгѳѳд Онцгой комиссын дарга Ш.Оргил манай суманд ирлээ.

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 807
Сэлэнгэ аймгийн Засаг дарга бѳгѳѳд онцгой комиссын дарга Ш.Оргил манай суманд ирж сумын удирдлагууд болон Онцгой комиссын гишүүдтэй танхимын болон цахимаар хуралдаж цаг үеийн тулгамдаж буй асуудал, цаашид анхаарч ажиллах заавар зөвлөмжийг өгч ажиллалаа.
Үүнд:
- Халдвар хамгааллын дэглэмийг дээд түвшинд сахиж мөрдөн, ард иргэддээ зөвлөмж зөвлөгөөг тогтмол өгч ажиллах.
- Сум хоорондын хөдөлгөөнд онцгой хянамгай байж, зөвшөөрөгдөөгүй замаар иргэд явах эрсдэлийг тооцож, сумын Онцгой комисс, ард иргэд хэн хэн нь өндөр хариуцлагатай байхыг санууллаа.
Сумын Онцгой комисс-д 5000 ширхэг маск, 50 ширхэг түргэвчилсэн оношлуурыг гардуулан өглөө. Сэлэнгэ аймгийн Засаг дарга бѳгѳѳд Онцгой комиссын дарга, Ш.Оргил болон ажлын хэсэгт цаашдын ажилд нь амжилт хүсье.
СУМЫН ОНЦГОЙ КОМИСС

Сүүлд нэмэгдсэн мэдээ