Цөөн үгээр

- Мэдээлэл - Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 30-н жилийн ой, төрийн албан хаагчдын баярыг хамтран зохион байгууллаа. - Жавхлантын ирээдүйн эзэддээ баяр хүргэе.

ОНЦГОЙ КОМИССЫН ХУРЛААР ДАРААХ ЗӨВЛӨМЖ ЧИГЛЭЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 599

ЖАВХЛАНТ СУМЫН ОНЦГОЙ КОМИССЫН ХУРЛААР ДАРААХ ЗӨВЛӨМЖ ЧИГЛЭЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ. Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэр гаргаж Монгол Улсын хэмжээнд Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу, Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж байгааг албан ёсоор зарлалаа. Бүх нийтийн бэлэн байдлыг 2020 оны 11 дүгээр сарын 12-ны 06:00 цагаас 11 дүгээр сарын 17-ны 06:00 цаг хүртэл хэрэгжинэ. ТАВАН ӨДӨР УЛСЫН ХЭМЖЭЭНД ХАТУУ ХӨЛ ХОРИО ТОГТООСОНТОЙ холбогдуулан аймгийн Засаг даргын А/306, сумын Засаг даргын А/149 тоот захирамжийг хэрэгжүүлэн дараах ажил үүргийг гүйцэтгэж байна.

Үүнд: 1. Хүнсний дэлгүүрт үнийн хөөрөгдөлийг хэвийн байлгаж хяналт тавих

 2. Шатахуун түгээх станц

 3. Шарын голын 3-н замын уулзвар дээр пост гарах

 4. Эмнэлэг, эмийн сангийн нөөц бүрдүүлэх

 5. Хариуцлагатай эргүүл жижүүрүүд тоглоомын талбай, бага насны хүүхэд хүнсний дэлгүүр болон гадуур явж байгаа хэсэгт хяналт тавих, Төрийн байгууллагуудын хувьд онцгой байдлын үед ажиллах нэр бүхий хүмүүсээс бусдыг хөл хорионд хамруулна. Сумын Онцгой комисс, бүх шатны байгууллагуудын удирдлагуудтай хамтран өндөр зохион байгуулалтад орон ажиллана. Covid-19 Цар тахлыг эрсдэлгүй даван туулахад бүх зүйл хувь хүнээс шалтгаалах болно. #Маскаа Зүүе #Гараа Ариутгая #Хамтдаа Covid-19-ийн эсрэг нэгдэцгээе.

 ЖАВХЛАНТ СУМЫН ОНЦГОЙ КОМИСС

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ