Цөөн үгээр

- Мэдээлэл - Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 30-н жилийн ой, төрийн албан хаагчдын баярыг хамтран зохион байгууллаа. - Жавхлантын ирээдүйн эзэддээ баяр хүргэе.

2-р ээлжийн цэрэг татлага зохион байгуулагдана

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 399
2020 ОНЫ 2 ДУГААР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА 10 ДУГААР САРЫН 14 НД СЭЛЭНГЭ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.
2020 оны 2-дугаар ээлжийн цэргийн жинхэнэ албаны татлага 10 дугаар сарын 14-нд Сэлэнгэ аймагт зохион байгуулахаар сумын Засаг даргын А/130 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг бэлтгэл ажлыг хувиарлан ажиллаж байна. Энэ удаагийн цэрэг татлагад 1994.01.01-ний өдрөөс 2002.10.20-ны хооронд төрсөн 2-р зэргийн бэлтгэн үүрэгтэн залуучуудад Цэргийн жинхэнэ албаны зарлан дуудах мэдэгдэлийг өгөх. Мэдэгдэл авсан иргэд 10 дугаар сарын 10-наас өмнө сумын ЭМТ-д Цусны ерөнхий, Шээсний ерөнхий, Биохимийн /Сахар, Алат, Асат, кретинин, мочевин/, элэгний В,С вирус/, ДОХ, тэмбүүгийн шинжилгээг заавал өгсөн байхыг мэдэгдье. Цэргийн албаны тухай хуулийн 3 дугаар бүлгийн 3.1.15 "Цэргийн жинхэнэ албанд татагдагч" гэж цэргийн жинхэнэ албанд татах тухай зарлан дуудах мэдэгдэл авсан иргэнийг хэлнэ. Зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн тогтоосон өдөр, цагт цэрэг татлагын байр, товлосон газарт хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр ирээгүй бол "Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг" гэж үзэж Зөрчлийн болон Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага тооцохыг анхаарна уу.
ЖАВХЛАНТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Сүүлд нэмэгдсэн мэдээ