Цөөн үгээр

- Баяр наадам - УРИАЛГА - Баяр наадмын хөтөлбөр

Баяр наадам

Нийтэлсэн: 4 долоо хоногийн өмнө Үзсэн: 80
Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99, Ардчилсан хувьсгалын 30, Сэлэнгэ аймгийн 89 Жавхлант сумын 43 жилийн ойн баяр наадмаар сурын харваа, хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, гар бөмбөг, шагайн харваан тэмцээн уралдаануудыг амжилттай зохион байгууллаа. Хурдан морины түрүүлж айрагдсан морьд:
Азарганы уралдаанд Жавхлант сумын Б.Нямсүрэнгийн халтар түрүүлж, Жавхлант сумын Д.Чамин-Эрдэнийн жавхлант саарал аман хүзүүлж, Жавхлант сумын Б.Сэр-Одын сартай шарга айргийн 3-т, Жавхлант сумын Д.Чамин-Эрдэнийн соёмбо хүрэн айргийн 4-т, Жавхлант сумын Н.Баатарын бор хээр айргийн 5-т хурдалж,
Их насны морьдын уралдаанд Дархан-Уул аймгийн Дархан сумын Н.Бүрэндэмбэрэлийн бор халзан түрүүлж, Жавхлант сумын Д.Сүхбаатарын хүрэн аман хүзүүлж, Жавхлант сумын Ж.Отгонбаатарын хээр айргийн 3-т, Жавхлант сумын Б.Батнасангийн буурал халзан айргийн 4-т, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Б.Төртогтохийн хул айргийн 5-т хурдалж,
Соёолон насны морьдын уралдаанд Жавхлант сумын Б.Батболдын хар түрүүлж, Жавхлант сумын Т.Ган-Очирын халтар аман хүзүүлж, Жавхлант сумын Д.Сүхбаатарын хээр айргийн 3-т, Дархан-Уул аймгийн Дархан сумын Х.Ринцэнпэлжээгийн хар айргийн 4-т, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Ч.Батбаярын хээр айргийн 5-т хурдалж,
Хязаалан насны морьдын уралдаанд Жавхлант сумын Б.Нямсүрэнгийн хээр түрүүлж, Жавхлант сумын Г.Бат-Эрдэнийн хул аман хүзүүлж, Дархан-Уул аймгийн Орхон сумын Р.Буян-Арвижирийн хул алаг айргийн 3-т, Жавхлант сумын Б.Төмөрчөдөрийн хул айргийн 4-т, Жавхлант сумын Б.Төмөрчөдөрийн хээр айргийн 5-т хурдалж,
Шүдлэн насны морьдын уралдаанд Жавхлант сумын А.Хаш-Эрдэнийн хул түрүүлж, Дархан-Уул аймгийн Орхон сумын Р.Буян-Арвижирийн цавьдар аман хүзүүлж, Жавхлант сумын Д.Олонбаярын хул айргийн 3-т, Жавхлант сумын А.Дашнямын соёмбо хүрэн айргийн 4-т, Жавхлант сумын Л.Ганхуягийн загал айргийн 5-т хурдалж,
Хурдан дааганы уралдаанд Жавхлант сумын А.Дашнямын хээр түрүүлж, Дархан-Уул аймгийн Дархан сумын Х.Бямбажавын цавьдар аман хүзүүлж, Жавхлант сумын П.Буяндэлгэрийн хүрэн халзан айргийн 3-т, Дархан-Уул аймгийн Дархан сумын Э.Оюунбаатарын хул айргийн 4-т, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Н.Бат-Эрдэнийн сартай зээрд айргийн 5-т тус тус хурдаллаа.
Хүчит бөхийн барилдаанд Жавхлант сумын харьяат сумын заан Э.Энхтүвшин түрүүлж, Жавхлант сумын харьяат сумын заан Д.Учрахжаргал үзүүрлэлээ. Сурын харвааны эрэгтэй төрөлд Жавхлант сумын харьяат Э.Отгонбаяр түрүүлж, эмэгтэй Жавхлант сумын харьяат Б.Гэрэлцэцэг тус тус түрүүлж, Шагайн харвааны төрөлд С.Давхарбаяр ахлагчтай баг 1-р байр, Д.Дэчинсанзай ахлагчтай баг 2-р байр, О.Мөнгөнтөгс ахлагчтай баг 3-р байрыг тус тус эзэлж наадамчин олноо баясгалаа.
Баяр наадмын үндэсний бөх, хурдан морьны бай шагналыг сумын газар тариалангийн компаниуд ивээн тэтгэж зохион байгууллаа.