Цөөн үгээр

- Мэдээлэл - Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 30-н жилийн ой, төрийн албан хаагчдын баярыг хамтран зохион байгууллаа. - Жавхлантын ирээдүйн эзэддээ баяр хүргэе.

Төрийн үйлчилгээний нэгдсэн систем

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 519

Төрийн үйлчилгээний нэгдсэн ‘’ Хур‘’ портал системийн нэг шатлалт үйлчилгээг 60 н төрлөөр нэр бүхий лавлагааг өгөх 68 сая төгрөгний техник хэрэгслийг хүлээн авч иргэдэд үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Сүүлийн нэг сарын байдлаар ЗДТГ-ын иргэний танхимаас 198 иргэнд лавлагаа гарган ажиллаж байна. Операторын системийн давуу тал нь иргэний харьяалал харгалзахгүй, олон байгууллагын мэдээллийг нэг дороос зөвхөн хурууны хээ уншуулан авах боломжтой. Мөн танд туслах ‘’ЦАХИМ ХӨТӨЧ‘’ хууль зүйн зөвлөгөө мэдээллийн булан нээгдсэн тул иргэн та өөрт тулгамдаж буй хууль зүйн зөвлөгөө авах шаардлагатай бол цахим хөтөч дээр ирж саналаа бичиж явуулахад танд 24 цагийн дотор хариу мэдэгдэх болно. Иргэд та өөрт тулгарсан эрх зүйн асуудлаа хуулийн дагуу шийдвэрлэхэд таньд туслах хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл, сурталчилгааны цахим сан юм . Жавхлант сумын ЗДТГ

Сүүлд нэмэгдсэн мэдээ