Цөөн үгээр

- Мэдээлэл - Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 30-н жилийн ой, төрийн албан хаагчдын баярыг хамтран зохион байгууллаа. - Жавхлантын ирээдүйн эзэддээ баяр хүргэе.

Сумын аваргуудын шагналыг гардууллаа.

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 482
2019 оны сумын ажил мэргэжлийн аваргуудын шагналыг хэсэгчилсэн зохион байгуулалттайгаар сумын ИТХ-ын дарга Г. Отгонжав, Засаг дарга Ж. Отгондалай, Орлогч дарга Ж. Хүрэлбаатар , ЗДТГ- ын дарга Г.Бямбадалай, БЗД Ц. Дарханбаатар, Д. Удвалцэцэг нар гардууллаа. Сумын "Тэргүүний хамт олон", " Шилдэг менежер"-ээр С. Оюунчимэг эрхлэгчтэй 1 дүгээр цэцэрлэгийн хамт олон, "Төрийн үйлчилгээний шилдэг албан хаагч"-аар EБС - ийн Монгол хэл , уран зохиолын багш А. Цэцэгдарь, "Шилдэг хүүхэд "-ээр EБС - ийн 6 дугаар ангийн сурагч Г. Чинзориг, . Сумын "Аварга малчин"-аар Бумат багийн малчин Батсүх, Ж. Эрдэнэбаатар, Д. Мягмаржав, Моностой багийн малчин Л. Галиндэв, Б. Баттөр, Ц. Жаргал нар тус тус шалгарсан байна. Сумын аваргаар шалгарсан шилдэгүүддээ баяр хүргэж ажлын амжилтыг хүсэн ерөөе.
 

Сүүлд нэмэгдсэн мэдээ