Цөөн үгээр

- Мэдээлэл - Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 30-н жилийн ой, төрийн албан хаагчдын баярыг хамтран зохион байгууллаа. - Жавхлантын ирээдүйн эзэддээ баяр хүргэе.

АТАР ГАЗАР ЭЗЭМШСЭНИЙ ТҮҮХТ 60-Н ЖИЛИЙН ОЙН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 689

Атар газар эзэмшсэний түүхт 60-н жилийн ой, Алтан намар ургацын баярыг хамтатган тэмдэглэн өнгөрүүллээ.Арга хэмжээний үеэр үе үеийн алдартан гавъяаны эзэд тариаланчид, ногоочидоо шагнаж урамшууллаа. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор З.Сүхээ, Л.Төмөрбаатар, алтан гадас одонгоор Д.Насанбат, хөдөлмөрийн хүндэд медалиар И.Бат-Очир, Б.Санжмятав, Ц.Одбүрэн, С.Эрдэнэбат мөн атарчдын алдар медалиар 22, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан 25, худалдаа үйлдвэрийн тэргүүний ажилтан 4, хүнс хөдөө аж ахуйн хүндэт жуух 6, улс, аймгийн атар 60 ойн медаль 110, аймгийн Засаг даргын хүндэт жуух бичиг 5, аймгийн ИТХ-ийн өргөмжлөл 1, сумын ИТХ-ийн өргөмжлөл 3, сумын Засаг даргын хүндэт жуух 4, сумын Засаг даргын талархал 4 тус тус шагнагдлаа. Төрөлх сумаас төрөн гарсан үе үеийн ахмад тариаланчид, ногоочид та бүхэндээ эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Мөн энэ жилийн ургацын аваргуудаа шалгарууллаа. Үүнд: Нэгж га талбайгаас хамгийн өндөр ургац хураан авсан аж ахуйн нэгжээр Бадрал-трейд, шилдэг механикжуулагчаар П.Эрдэнэбат, шилдэг ногоочноор Ж.Отгонбаатар, нийгмийн хариуцлага техник технологийн шинэчлэл аж ахуйн нэгжээр Өгөөмөр хантайж ХХК,   Байгууллага сурталчилах сарын аяны хүрээнд бусдыгаа манлайлан түрүүлсэн аж ахуй нэгж байгууллагаар Мон-жим, Өгөөмөр хантайж, Соёлын төв тус  тус шалгарлаа.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ