Цөөн үгээр

- Мэдээлэл - Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 30-н жилийн ой, төрийн албан хаагчдын баярыг хамтран зохион байгууллаа. - Жавхлантын ирээдүйн эзэддээ баяр хүргэе.

''Хандлагаа өөрчилье'' багц ажлын хүрээнд

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 1048

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Хандлагаа өөрчилье” багц ажлын хүрээнд аймгийн Засаг даргын 2019 оны “Хоггүй цэвэрхэн Сэлэнгэ” аян зохион байгуулах тухай А/308 тоот захирамжийн дагуу сумын хэмжээнд бүх нийтийн хог цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж Төр төсвийн 5 байгууллагын нийт 61 албан хаагчид, 5 аж ахуйн нэгж, нийт 22 иргэд оролцож нийтийн эзэмшлийн гудамж талбай, ногоон байгууламж, нийт 30 км олон улсын зам дагуух газрын хог хаягдлыг цэвэрлэж нийт 12 тн хогийг төвлөрсөн хогийн цэгт буулгасан. Мөн Ерөөгийн даваа, Жавхлант сумын хөшөөний ойролцоох газар, Шарын голын гүүр орчмын газрын хог хаягдлыг цэвэрлэсэн.

Сүүлд нэмэгдсэн мэдээ