Цөөн үгээр

- Мэдээлэл - Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 30-н жилийн ой, төрийн албан хаагчдын баярыг хамтран зохион байгууллаа. - Жавхлантын ирээдүйн эзэддээ баяр хүргэе.

Багш нарын баяр

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 854

Монголын багш нарын 53 дахь өдөр, Дэлхийн багш нарын 24 дэх өдөр, Соёл урлагийн ажилтны баярын арга хэмжээ өргөн дэлгэр сайхан боллоо. Салбарт амжилт гарган ажилласан дараах багш нарыг МУЗГ болон аймаг сумын Засаг даргын жуух, ИТХ- ын өргөмжлөл, БСУГ-ын шагналуудаар шагналаа. Үүнд: АБТА цол тэмдэгээр цэцэрлэгийн багш Г. Цэцэгмаа, БСШУЯамны жуух бичгээр соёлын төвийн дуу хөгжмийн багш Б. Баттулга, Монголын залуучуудын холбоо ‘’Залуучуудын зүтгэлтэн‘’ цол тэмдэгээр цэцэрлэгийн багш Д.Энхцэцэг, Монголын залуучуудын холбоо ’’Хөдөлмөрийн алдар‘’цол тэмдэгээр Цэцэрлэгийн багш Б.Цэрэндолгор, Монголын залуучуудын холбоо ‘’Хөдөлмөрийн алдар‘’ цол тэмдэгээр цэцэрлэгийн багш Г.Атарцэцэг, Сэлэнгэ аймгийн Засаг даргын ‘’Жуух бичиг‘’-ээр цэцэрлэгийн багш Б.Цэрэндолгор, Д.Энхцэцэг, Сумын ИТХ-ын ‘’Хүндэт өргөмжлөл‘’-өөр цэцэрлэгийн багш Д.Оюунгэрэл, Соёлын төвийн эрхлэгч Г.Бямбасүрэн, ЕБСургуулийн багш А.Тамир,сумын Засаг даргын ‘’Жуух бичиг‘’-ээр ЕБСургуулийн үйлчлэгч С.Одончимэг, сумын Засаг даргын ‘’Талархал‘’-аар ЕБСургуулийн багш Б.Гэрэлтуяа нарыг шагнав. Шагнал авсан бүх хүмүүстээ цаашдын ажил амьдралд нь сайхан сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Сүүлд нэмэгдсэн мэдээ