Цөөн үгээр

- Мэдээлэл - Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 30-н жилийн ой, төрийн албан хаагчдын баярыг хамтран зохион байгууллаа. - Жавхлантын ирээдүйн эзэддээ баяр хүргэе.

Хөх Чулуут Хайрханы тахилага

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 524

Хөх Чулуут Хайрхан тахих ёслолын арга хэмжээг аж ахуй нэгжүүдийн санаачилгаар 5 дахь удаагаа зохион байгууллаа. Тахилгын баярт зориулж их насны 37 морьд уралдсанаас Жавхлант сумын Г.Гантөгсийн хүрэн түрүүлж, Ерөө сумын Баянмөнхийн хээр хоёрт, Жавхлант сумын Отгонбаатарын хүрэн гуравт, Ерөө сумын Баттөгсийн хээр дөрөвт Жавхлант сумын Насанбуянгийн саарал алагайргын тавд тус тус хурдалсан байна.Даага 28 уралдсанаас  Орхон сумын Жавхлангын хар халзан түрүүлж ,Жавхлант сумын Мөнхнасангын сартай хүрэн айргын хоёрт, Жавхлант сумын Дарханбаатарын хонгор айрын гуравт,Ерөө сумын Нямдоржын хонгор халзан айргын дөрөвт, жавхлант сумын Батзулын цоохор айргын тавд тус тус хурдалсан байна.Хүчит бөхийн барилдаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяа Аймгийн начин Бат эрдэнэ түрүүлж , Дархан –Уул аймгийн харьяа Аймгийн начин Алтан хуяг үзүүрлэсэн байна.Овоо тахилгын баярт нийт 4500,0 төгрөгний зардлыг аж ахуй нэгжүүд тариаланчид хандив өгч өргөн түмнээрээ сайхан наадлаа. Нийт аж ахуй нэгжүүддээ Атар газар эзэмшсэний түүхт 60-н жилийн ойгоороо арвин их ургац авахын ерөөлийг дэвшүүлье.

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ