Цөөн үгээр

- Мэдээлэл - Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 30-н жилийн ой, төрийн албан хаагчдын баярыг хамтран зохион байгууллаа. - Жавхлантын ирээдүйн эзэддээ баяр хүргэе.

мэндчилгээ

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 1231

Жавхлант сайхан нутгаараа овоглосон сайн сайхан амьдралыг бүтээхийн  төлөө ажиллаж  хөдөлмөрлөж, суралцаж яваа нутгийн зон олныхоо амар  мэндийг эрж мэндчилье.

Улс орны хэмжээнд аюулт цар тахлын эсрэг тэмцэж хүн ардаа энэхүү гамшгаас хамгаалах эрсдлийг бууруулах, айл өрхүүдийнхээ амьдралын түвшинг хүнд нөхцөлд оруулахгүй байх бүхий л боломжийг бүрдүүлэхээр ард нийтээрээ хичээн ажиллаж буй энэ хүнд цаг үед сум орныхоо хөгжлийн жолоог атган хөтөлж явах хариуцлагатай хүндтэй үүргийг итгэл хүлээлгэн даалгасан иргэд , сонгогчиддоо хичээн ажиллахаа илэрхийлье.

Шударга ёсны төлөөх тэмцэл, улсынхаа ирээдүй хөгжлийн түлхүүр болох томоохон бүтээн байгуулалтуудыг эхлүүлсэн Монгол Улсын ерөнхий сайд, МАНамын дарга У.Хүрэлсүхийн хөгжлийн бодлогыг орон нутгийнхаа хөрсөнд буулган “Хүний ажиллаж амьдрах нэн таатай орчныг бүрдүүлсэн, экологийн цэвэр орчин бүхий сум болох зорилтыг дэвшүүлэн 2021-2024 ын сумын Засаг даргын мөрийн хөтөлбөртөө боловсруулан иргэд олон түмнийхээ санал бодлыг тусган ИТХурлаараа батлан ажиллаж байна.

Хөгжил дэвшил бүр нь иргэн танаас, айл өрхүүд, албан байгууллага аж ахуйн нэгжүүдийн хамтын үйл ажиллагаа, сэтгэл нийлсэн зүтгэлээр 4 жилийн хугацаатай хөгжлийн хөтөлбөрөө бүрэн хэрэгжүүлж айл өрх бүрт амьдралын түвшин дээшилсэн, аж ахуй нэгжүүдийн эдийн засгийн үр ашиг нэмэгдсэн, сум орны өнгө төрх, нүүр царай гэрэлтсэн байхын ерөөлийг дэвшүүлж байна.

ИТГЭЛ ДААЖ ХИЧЭЭН АЖИЛЛАЦГААЯ

ЖАВХЛАНТ СУМЫН ЗАСАГ ДАРГА Ц.ДАРХАНБААТАР 

Сүүлд нэмэгдсэн мэдээ